Гүйцэтгэх захирал Д.Төмөрбаатар
Мэндчилгээ
Нийгмийн бүхий л салбарыг хамарч буй энэ том шилжилтийн үед мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй дэлхийн бүх компаниуд нийгмийн боловсрол, хөгжилд онцгой үүрэг, нөлөөтэй манлайлан оролцож байна. “МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ЗУУНД НЭР ХҮНДТЭЙ КОМПАНИ БОЛЖ ДЭЛХИЙД ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ” эрхэм зорилгын дор нэгдсэн “HaiTech”-чууд бид та бүхний өөрийн байгууллагадаа дижитал шилжилт хийх урт хугацааны амаргүй бөгөөд сонирхолтой аялалд тань найдвартай, итгэлтэй, хариуцлагатай түнш нь байхыг хичээн ажиллахаа амлаж байна. Энэ дашрамд бидэнд үргэлж итгэл хүлээлгэж, дэмжиж, урам зориг өгч, хамтдаа хөгжин дэвшиж ирсэн та бүхэндээ чин сэтгэлийн халуун талархлаа илэрхийлье! Та бүхний амжилтаар бидний амжилт хэмжигдэх болно. Сайн үйлс дэлгэрэх болтугай!
Гүнээ хүндэтгэсэн Д.Төмөрбаатар